&digits Газарт нүүрээрээ унасан ч гэсэн гартаа сарнай атгаад инээгээд босоод ирээрэй :|: H U G J I L T E I
2010-02-05
Газарт нүүрээрээ унасан ч гэсэн гартаа сарнай атгаад инээгээд босоод ирээрэй

Би нэгэн сайт дээрээс доорх нийтлэлийг уншаад их таалагдсан учраас өөрийн унших дуртай сайт дээр байрлуулахыг хүссэн юм… Та бүхэн уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй…Асна… Унтрана… амьдрал хойно…
Уул нь миний насанд  ид хайрлаж дурлаад л амьдралаа зохиох тухай бодоод л хөөрч догдолж явдаг нас……гэтэл миний  сэтгэлд өчүүхэн сэвэлзэх салхигүй … үл тоомсорлосон хэнэггүй нэг тиймэрхүү…хов хоосон хүн мэт….. Амьдрал надад заримдаа хайргүй  мэт санагддаг ч би амьдралд хайртай болохоор чадлаараа тэмцээд л явна.
Амьдрал тэр чигээрээ сонголт байдаг юм байна.  хамгийн хэцүү бөгөөд ярвигтай хүний амьдралыг орвонгоор нь өөрчилдөг сонголт бол амьдралын хань байдаг юм билээ.
Би нэг хөвүүнтэй 9-р ангид  байхдаа үерхсэн минь амьдралд минь тийм их өөрчлөлтийг авчрах юм гэж яахан мэдэх билээ дээ. Бид үерхсээр… 10 дугаар ангиа  төгсөж хүсч байсан сургуулиуддаа орж  би гэдэг хүн чухам л аз жаргалаар дүүрэн хүн байлаа.  Цаг хугацаа ч нисэх мэт өнгөрч , дэгж дэрвэж явсаар  нэг л мэдэхнээ оюутан болсон анхны жил маань дуусч байх тэр үед би жирэмсэн болсноо мэдсэн. Эхлээд итгэмээргүй санагдаж арай ч үгүй байлгүй дээ гээд л……бид дотно харилцаанд ороод удаагүй байсан…… гэхдээ хэвлий дотор минь бяцхан хүн бойжиж байгааг мэдэх үед айх айдас бус нэг л тийм гэхийн аргагүй сайхан мэдрэмж догдлол төрж байсан.
Түүнд хэллээ… бид хүүхэдтэй болчихож….гэтэл  түүний хувьд амьдралдаа сонссон хамгийн муухай мэдээ нь байсан юм билээ … нэг бол түүнийг эсвэл хүүхдээ гэсэн хоёр сонголт надад тулгарсан….  3 жил гэдэг хүнийг танихад хангалттай хугацаа биш байжээ би тэгэхэд л түүний үнэн нүүр царайг олж харсан даа… үнэхээр тэнгэр хол газар хатуу яахаа ч мэдэхгүй дөнгөж насанд хүрсэн хүүхэд шахуу амьтан дотроо бас хүн тээгээд явна гэдэг амаргүй гэдгийг мэдэж байсан ч  өөрийн тэнэгээсээ тийм болчихоод хөөрхий тэр бяцхан амьтаны амийг би хөнөөхийг хүсээгүй ээ… би хүүхдээ сонгосон… ээждээ аавдаа гэрийнхэндээ хэлсэн …мэдээж амьдралд дөнгөж хөл тавьсан жаахан охин нь бие давхар болсоныг мэдсэн тэдэнд минь энэ мэдээ  хүнд цохилт болсон нь мэдээж…ээж аав хоёр минь нулимас унагаасан ч гэлээ намайг буруутгаагүй ээ… хүн нэмбэл хүнс нэмдэг юм миний охин хүүхдээ гаргана гэвэл ээж аав хоёр өсгөөд өгнөө гэж билээ. Би огт эргэлзээгүй юу ч болсон хамаагүй гаргана гэж шийдсэн.
Хүүхдийн  эцэг нь хүний урманд биеийг минь ч асууж байгаагүй. эх болно гэдэг сайхан ч хүүхдийн эцэг нь хажууд үгүй бол үнэхээр хэцүү байдаг юм билээ. өдөр ирэх тусам гэдэс улам томроод л .. бяцхан үрийнхээ хорвоод мэндлэх өдрийг нь би бас гэрийнхэн маань тэсэн ядан хүлээдэг байлаа.
Төрөхийн өмнөхөн хүүхдийн эцэг нь ирж уучлал ирсэнээр бид ахин хамт байх болсон ч урьдийн сайхан харьцаа үгүй болсон байсан. Нэг л хөндий хүйтэн …. Нүүрэн дээрээ уучилсан ч сэтгэлийн гүндээ түүнийг би уучилж чадахгүй байсан хүүхдээ бодоод тэвчээд тэсээд гаръя гэж хичээсэн. Хүүхэд маань ч төрж сургуулиасаа чөлөө аваад хөдөө агаарт биеээ тэнхэртэл аав , ээж хоёр дээрээ байхаар болж  очлоо. Хүүгийн маань эцэг сургуульдаа сураад л би тэнд хүүхдээ асраад л тэр амралтын өдрүүдээрээ очдог байсан ч хүний урманд хүүхдийнхээ даавууг ч угааж өгдөггүй байсан даа. Гэхдээ түүнд бид аль сайнаараа хандахыг хичээдэг байлаа.
Гэтэл хүү маань  6 сар хүрэх үед би түүнийг өөр хүнтэй байсныг түүнтэйгээ намайг жирэмсэн байхаас явдаг байсныг мэдсэн. Би шаналж, ганцаардаж, зовж байхад тэр…… үнэхээр цөхөрсөн …өөр үед тэр тэгж явсан бол нэг удаа хүслээ барьж дийлээгүй бол би уучлаад өнгөрч чадах байсан ч хүнд хэцүү үед минь хажууд минь тулж түшэхийн оронд удаан хугацаагаар хуурч явсаныг нь уучилж чадаагүй уучлахыг ч хүсээгүй. нэгэнт тэр хүний сэтгэл үгүй бол бие нь надад хэрэггүй. Улаан нүүрийг нь харж байгаад л түүнийг мэдсэнээ, уучилж чадахгүйгаа , салах болсноо хэлсэн … тэр уйлсан , өршөөл гуйсан…надаас дусал нулимас ч урсаагүй учир нь түүний төлөө урсгасан нулимас дэндүү, их магадгүй ширгэсэн байсан биз….  салсан.. холдсон…мартаж чадсан .
одоо миний хүүхэд 3 настай … аав ээж хоёр дээр минь цэвэр агаарт  миний бяцхан үр  эрүүл саруул өсөж байгаа.. амралтын өдрүүдээр хүү дээрээ очно өдөр болгон утсаар яриад л өмнөөс шулганаад л хөөрхөн ярьна ….манай гэр бүлийн бяцхан бурхан………….
Би одоо 22 настай сургуулиа төгсөөд цаашдаа юу хийж  хэрхэн амьдрах яах ёстойгоо юу хийхээ би бүгдийг мэднэ  .. ямар ч байсан хүний гар харалгүй амьдрахын тулд зүтгэх болно.. чадна гэдэгтээ ч итгэлтэй байна.. урьдын адил сэргэлэн цовоо байж , амьдралд итгэх итгэл минь эргэн ирсэн , хичнээн хэцүү байсан ч  амьдралд эрт хөл тавьсандаа хүүгээ төрүүлсэндээ хэзээ ч харамсаж байсангүй харин  сэтгэл минь нэг л хоосон хөндий хүйтэн,  эр хүнд итгэх итгэл үгүй болчихсон мэт санагддаг нь  харамсалтай … хайрлаж дурлаад дотносоё гэсэн бүхнээс зугтааж амьдарч байна. уулзаж учраад явъя гэж бодсон ч би чинь эх хүн ингэж явж болно гэжүү гэж бодоод зүрхлэхгүй ч нөгөөтэйгүүр ганцхан л амьдрахаас хойш хий хоосон биет мэт амьдрахыг үл хүснэ….залуу насанд хийж бүтээх, үзэж харах зүйл их байнаа. Миний энэ нуршуу бичлэгийг уншсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд над шиг эсвэл надаас ч хүнд хэцүү байдалд орсон хүн хэрвээ байгаа бол амьдрал чамд хайргүй мэт шудрага бус санагдлаач  бүү  бууж өгөөрэй  Зөвхөн өөрийгөө бодож бүү шанал , бүү гунигла,  бүү ганцаард ингэлээ гээд чи юу ч хожихгүй .. харин тэмц, сэтгэ, бод. Энэ бүх зовлон ээдрээ  чамд  ухаарах боломжийг өгч байна гэж бод ,  өөртөө итгүүл. Юунаас ч битгий ай. Юунд ч битгий бууж өг . Урагшаа алхах бүрт чинь чамд саад бэрхшээл тулгарч байвал  энэ нь амьдрал чамд өөрийн үнэ цэнээ мэдрүүлж, чамайг хүмүүжүүлэх гэсэн   түр зуурын шалгуур л юм шүү. Ганцхан амьдрах амьдралаа бусдын гараар бүү сүйтгүүлээрэй. Харамсах зүйлгүй өөрийнхөөрөө  амьдарч бүхнийг өөрийн хүчээр бүтээж  чадвал насны эцэст эргээд бодохнээ хоёр дахин амьдарсан мэт санагдана.
Газарт нүүрээрээ унасан ч гэсэн гартаа сарнай атгаад инээгээд босоод ирээрэй.

Сэтгэгдэл:


chi tewcheert sain ohin yumaa,hicheeegeerei,zowlond byyj ogolq,gishgeed bgaarai ho,gehdee amidraliig sain saihan nvdeer harah heregt yum shig,amidrah saihan.bvh erchvvd adilq shvvdee,oi tom bol tvvnd yamarch shywyy baidg gedeg shig hezee negen odor sain zalyy garaad l irne,amidrah saihaaaaaaaan
Бичсэн: Garin цаг: 15:12, 2010-10-22 | Холбоос | |


дагц банди нар сайн унш
энэ үнэхээр сургавжтай өгүүлэг байна.Надад бас ийвэрхүү юм тохиолдож байсан юм охидууд минь эр хүнд итгэсэнээс эрхий хуруундаа итгэ
Бичсэн: ану (зочин) цаг: 14:41, 2010-10-22 | Холбоос | |


тэмц
би ч бас энэ хүн шиг амьдрал туулсан бүгдээрээ сэтгэл өөдрөг явцгаагаарай
Бичсэн: Зочин цаг: 11:17, 2010-03-05 | Холбоос | |


гэцүү ч юм аа даа. эргэлзэх
Бичсэн: Зочин цаг: 19:58, 2010-02-05 | Холбоос | |


xetsuu yumdaa
blog xereglegch ta buxen zaaval unshaas uzeerei za
xunii amidral gdeg bugd l shalguur shalguur yum bna. гуниглах гуниглах гуниглах
Бичсэн: admin (зочин) цаг: 15:53, 2010-02-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax