&digits Amidral bidend :|: H U G J I L T E I
2010-02-06
Amidral bidend




































Усыг ус биш болгодог хүмүүсээс айгаад
Ус энүүгээр урсахаа больсон
Усгүй хот уйтгартай байна.
Модыг мод биш болгодог хүмүүсээс айгаад
Мод ч энд ургахаа байсан
Модгүй гудамж нүцгэн байна.
Усгүй, модгүй
Уйтгартай, нүцгэн
Утаат хотын уугуул би.
Шувууг шувуу биш болгодог хүмүүсээс айгаад
Шувууд ч энд харагдахаа больсон
Шувуугүй тэнгэр хоосон байна.
Загасыг загас биш болгодог хүмүүсээс айгаад
Загаснууд энд үзэгдэхээ больсон
Загасгүй гол эзгүй байна.
Хоосон, эзгүй
Хотод зөвхөн хүмүүс л үлдсэн.
Мөрөөдлийг минь мөрөөдөл биш болгочих вий гэхдээ
Мөрөөдлөө тэднээс нуудаг би
Итгэлийг минь итгэл биш болгочих вий гэхдээ
Итгэхээсээ ч бас айдаг би
Итгэл мөрөөдлөө зүрхэндээ тээгээд
Энэ хотод ганцаарддаг би 





























































Хүнээс өмнө модод энд байж л байсан
Хүслээ үүлэнд шивнэхэд нь бороо ордог байсан
Хүнээс өмнө шувууд энд байж л байсан
Хүч тэнхээгүй зүгээр л нисэж, жигүүрээс нь салхи үүссэн
Хүн үүсэж,
Хот үүсэж,
Үүлсийг,
Моддыг,
Салхийг,
Шувууг хотоосоо хөөсөн.
Хүмүүс бүгд үхчихвэл...
Модод ахиад ургаж
Хөнгөн цагаан үүлс ахиад л бороогоо асгаж
Шувууд хүмүүсийн ясаар гэрэлт цамхаг бүтээж
Шуналтайгаар өндөр авах бүрд нь
Жигүүрээс нь салхи дэгдэж
Эрчлэн шуугих салхи л харин
Энэ бол эзэнгүй хот гэж дуулах байсан.
Эзэнгүй хотод тэр л үед
Эмх замбараа тогтож
Амьтад, ургамал ахиж нэг юм
Араатангүй,
Хүнгүй,
Эзгүй хотод
Амар амгаланг авчрах байсан.
Хүмүүсийг бүгдийг нь үхэхээр
Хүч тэнхээгүй хүлцэнгүй шувуу болоод
"Энэ бол эзэнгүй хот" гэж л хэлүүлэхийн тулд
Салхи л бүтээхийн тулд
Сар жилүүдийг би нисэж туулах болно.
Хүмүүсийг үхэхээр...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax