&digits “Аватар” “Титаник”-ийн бас нэг амжилтыг эвдэв :|: H U G J I L T E I
2010-02-05
“Аватар” “Титаник”-ийн бас нэг амжилтыг эвдэв
 


Найруулагч Жеймс Камероны “Аватар” кино Хойд Америкийн кино театруудад олсон орлогоороо шинэ дээд амжилт тогтоолоо.

2009 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 2-нд хүртэл энэ кино АНУ болон Канадын кинон театруудаас 601.1 сая ам.доллар цуглуулжээ. Өмнө нь энэ амжилтын эзэн алдарт “Титаник” кино 600.8 сая ам.доллараар байсан юм. 1997 оноос хойш ямар ч кино энэ амжилтыг эвдэж чадаагүй. “Аватар” хэдийгээр орлогынхоо хэмжээгээр “Титаник”-ийг гүйцэж түрүүлсэн ч киног үзсэн үзэгчдийн тоогоор хараахан түүний өмнө гишгээгүй байна. Учир нь 3D технологиор хийсэн “Аватар” киноны билет илүү өндөр үнэтэй ажээ.
Үүний өмнө “Аватар” олон улсын кино прокатаас олсон орлогоороо “Титаник”-ийн амжилтыг эвдээд байсан. “Титаник” АНУ болон Канадыг оролцуулахгүйгээр 1.242 тэрбумыг олсон бол “Аватар” бүр нэгдүгээр сарын 24-нд 1.283 тэрбумыг цуглуулаад байсан юм. Лхагва гаригийн байдлаар “Аватар”-ын нийт орлого 2.05 тэрбум болоод байна.
“Аватар” “Титаник”-ийн хоёр дээд амжилтыг хараахан эвдэж чадаагүй байгаа. Тэр нь “Титаник” Хойд Америкийн прокатыг 12 долоо хоног дараалан тэргүүлж байсан бол “Аватар” одоохондоо долоо. Мөн “Титаник” “Оскар”-ын 14 номинацид нэр дэвшиж, 11-ийг нь авчээ. Харин “Аватар” есөн номинацид нэр дэвшээд байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax