&digits Хаврын шуургатай жирийн л өдөр /Одхүү/ :|: H U G J I L T E I
2010-02-03
Хаврын шуургатай жирийн л өдөр /Одхүү/
 Бөбө



За та бүхэдээ зориулаад дахиад нэг өгүүлэг хүргэж байна. та бүхэнд таалагдах байх гэж бодож байна. 

Хаврын шуургатай жирийн л өдөр. Ганц л өөр юм нь “шуурга”. Хүүүхдүүдийн амралт эхэлчихсэн гурван хоногын дараа цагаан сар. Хүн бүхэн бөөн ажил, стресс. Цаг дулаарах тусам баярладаг хэсэг хүмүүсийн нэг бол бидний хэлж заншснаар “бөбө” буюу өвгөнтийн хөндийхөн. Цаг дулаараад , байгал эх нойрноосоо сэрэхэд хамгийн ихээр баяарладаг хүмүүс нь энэ “бөбө”-нүүд. Ядаж л ууланд зуны саруудыг өнгрөөнө. Тэгээд ч зун хүн байтугай шавьж хөлдөдгүй учраас тэд нар дулаан ирхэд баярлана.  Хир нь дагтаршаад тос болчихсон , гуя хавиараа хөлдчихсөн өмдттэй, гутал, гутал нь ч гэждээ баруун хөлдөө өрөөсөн “пүүз” зүүн хөлдөө уранхай бажиинк. Күртек , дээл бол үнэнийг хэлхэхэд муухан малчин ч малдаа ийм нэмнээ өмсгөхгүй байх. За тэгээд гадаад байдал нь өө нээрээ тийм толгой хүзүү бол угаасаа ойлгомжтой хажуугаар нь зөрөх хүн болгон хамар амаа дарна. Энэ бол Баатар-Эрдэнэ. Өвгөнт хэмээх энэ айлын гишүүн болохоосоо өмнө ардын намын депатутын туслах хүртэл байж үзжээ. Харин ардчилал ялснас хойш энэ хүн өвгөнтын анхны гишүүдын нэг болжээ. Одоо тэрээр бага наранд бүр хойд талын дэнж дээр умгар бор жижиг дөрвөн ханатад амьдардаг ажээ.

Баатар-Эрдэнэ энэ өвлийг яаж давснаа бодох зуураа өөрийнхөө нутагаас түүсэн хэдэн шилээ тушааж байлаа. Түүний нүтаг гэж Баянгол дүүргийн 25-р эмийн сангаас наана орших “миний дэлгүүр”-ээс эхлээд 1-р хорооллын саппоро хүртэл байлаа. Нутагаасаа гарж “шил” түүх хориотой , нутагтаа шил түүж байгаа хүн харвал үхэж сэхэхээ үздэг энэ хүн цээжиндээ найман хутганы сорвитой. Энэ сорвио анх хийлгүүлчихээд хэвтэж байхад одоо байгаа эхнэр буюу хоёр дахь эхнэр нь өөрийнхөө гар дээрээс ёостой л бурхны шидийг ашиглаж дахин сэхүүлжээ.  Эрдэнээ “одоо мөнгөө хадгалж байгаад ядаж боов ч гэсэн авья даа шинэ сар гарж байна ” гэж бодож байтал хэн нэгэн нь мөрийг нь цохив. Эргээд хартал өөрийгөө би бол хамгийн анхны бөбө гэж хэлэх дуртай жоохон онгироодуу архинд бол юугаа ч өгөхөөс буцахгүй “шөвгөр” гэх хочтой хятадын эрлийз Жаргал гэгч байлаа.  Жаргал эрдэнээд уулзасны баяр гэж “жүүс”-ний саванд хийсэн найркагаа гаргаж ирлээ. Эрдэнээ хэрвээ ийм юм болбол өнөөдрийн орлого буюу 12,000 дуусах нь тэр гэдгийг тэр мэдэж байлаа. Гэсэн ч хүсэл гэдэг хүний дарж болдогүй хамгийн аюултай мэдрэмж бөгөөд энэ мэдрэмжийг давж гарч ирсэн хүн үнэхээр ховор билээ.

Цагаан сар болоход ердөө хоёр хоног дутуу байлаа. Эрдэнээ босож ч чадахгүй байв. Орчин тойрноо хартал хогон дээр хэвтэж байлаа. Нөгөөдөхөө яаж байгаа бол гээд хартал хүн байгаа ул мөр юу ч байхгүй байхаар нь ядаж босьё гэтэл хөл нь хөдөлөхгүй байлаа. Тиймээ мэдээж хөл нь хөлдөхгүй юу. Хөлнөөс илүү толгой нь тасрах гэж байлаа. Өчигдөр юу болсноо санах гэтэл Жаргал муу эрлийз “найркаа” гаргаж ирснийг л санаж байв. Ямар ч байсан энэ хогын газраас холдья гэж бодоод гараа хөдөлгөтөл баруун гар нь мөр хавиараа цохиулсан юм шиг нэл хөндвөр болсон байв. Маргааш битүүн.

Өнөөдөр битүүн. Хогны дэргэд , хогнуудын дэргэд Эрдэнээ олон удаа хонож байсан ч энэ удаа “тамд” ганц хоногын визтэй ирээд харлах гэж байлаа тэр Тамд. Гэсэн ч тэр энэ газар , энэ тамд ганц хоног байтугай ганц өдөр ч болохыг хүсэхгүй байлаа.

Маргааш шинийн нэгэн харамсалтай нь нэгэн хэсэг хүмүүс энэ өдрийг хүлээх байтугай хүсдэгүй хүмүүс бас байх юм.

Бурхан хүний тавиланг ингэж зурах гэж эсвэл өөрийнх нь буруу ...........

 

 

 

Сэтгэгдэл:


hi
үнэхээр дажгүй байлаа цаашдаа илүү гоё гоё өгүүлэг бичээрэй амжилт хүсье a j a 0328
Бичсэн: Зочин цаг: 21:57, 2010-02-03 | Холбоос | |


Goy bichjee ghd joohon aldaatai bichtsen bn shoo ghd l dajgui shoo amjilt husii oshoo ihiig bicheeree алга ташилт
Бичсэн: catch besel (зочин) цаг: 21:16, 2010-02-03 | Холбоос | |


Goy boljee andaa
Бичсэн: PaiN цаг: 21:11, 2010-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax